Арьсанд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарах ур чадварууд
Танин мэдэхүйн ур чадвар
§ Арьсны бүрэн бүтэн байдал, шархны эдгэрэлтийн талаархи анатоми, физиологийн
мэдлэг
§ Төрөл бүрийн шархнууд, тэдгээрийн шалтгааныг тодорхойлох ур чадвар
§ Шарх аних үе шатууд, шархны эдгэрэлтэд нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаархи
мэдлэг
§ Шархны анихтай холбоотойгоор гарч болох хүндрэлүүдийг үнэлэх мэдлэгийг
түүнээс урьдчилан сэргийлэх сувилагчийн үйлдэлтэй хавсаргасан мэдлэг
§ Цооролт болон бусад хэлбэрийн арьсны өөрчлөлтийг оношлох, эмчлэх, урьдчилан
сэргийлэх талаархи мэдлэг
§ Шархыг арчилах бүтээгдэхүүнүүд болон хэрэгслүүд, цооролтын шарх, арьсны
талаархи мэдлэг
§ Асептикийн эмнэлгийн болон мэс заслын зарчмуудын талаархи мэдлэг
Техникийн ур чадварууд
§ Өвчтөнд арьс гэмтэх, цооролт үүсэх эрсдэлүүдийг тодорхойлох бодит үзлэгийн
болон өвчний түүхийн чадварыг харуулах.
§ Шархтай өвчтөний шархны хэмжээ, гүн, өнгө гэх мэт шаардлагатай
үзүүлэлтүүдийг үнэлэх ур чадваруудыг харуулах.
§ Цооролтын болон бусад хэлбэрийн арьсны гэмтэлээс урьдчилан сэргийлэх,
эмчлэхэд шаардлагатай бүтээгдэхүүнүүд, протоколууд, тоног төхөөрөмжүүдийг зөв
хэрэглэх ур чадвар
§ Шархны болон шархны хүндрэлийн эрсдэл өндөртэй өвчтөнүүдийн хэрэгцээнд
нийцэх сувилагчийн тусламжийн техникийн чадварыг харуулах
§ Шарханд тусламж үзүүлэхэд эмийн болон мэс заслын асептикийн зарчмууд
хэрэглэх чадварыг харуулах
Харилцааны ур чадвар
§ Арьс цоорох болон арьсны бусад гэмтэлээс урьдчилан сэргийлэх, эмчлэхийн
тулд өвчтөн болон түүний асран хамгаалагчдийг татах мэргэжлийн итгэлцэлийн
харьцааг бий болгох чадвар
§ Арьсны өөрчлөлтөөс сэргийлэх, эмчлэх багийг олон мэргэжлийн хүмүүсээс
бүрдүүлэн хамтран ажиллах чадвар
§ Хөгжлийн янз бүрийн үе шатуудад өвчтөнтэй үр дүнтэй харилцах чадвар бүхий
хүмүүстэй харилцах ур чадвар
§ Шарх эдгэрүүлэх эмчилгээ хийлгэж буй өвчтөнийг асрах, энэрэх ур чадвар
гаргах
Ёс зүй ба эрх зүйн чадвар
§ Чанартай, аюулгүй ажиллагааг эрхэмлэх: арьс, шархны арчилгаанд
хариуцлагатай, тайлагнах мэдрэмжтэй байх.
§ Хэрэгцээгээ хэлж чадахгүй байгаа өвчтөнүүдийн хэрэгцээнд зориулан зөвлөх
чадвар
§ Байгууллагын бодлогын дагуу арьс болон шархны асаргааг бүрэн гүйцэт, нямбай
тэмдэглэн бичих чадвар
§ Шархны асаргаа болон асептикийн холбоотой сувилагчийн хариуцлагын талаархи
тусгай зөвлөмжүүд, хууль тогтоомжууд, бодлогыг талаархи мэдлэг
Сургалтын зорилтууд
1. Шарх аних явцыг хэлэлцэх.
2. Шархны анилтад нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлох.
3. Цооролтын эрсдэлтэй өвчтөнүүдийг тодорхойлох.
4. Цооролтын шархны дөрвөн үе шатыг тодорхойлох.
5. Шархны байдлыг нямбайгаар үнэлэх, бичиж тэмдэглэх.
6. Насанд хүрэгсдэд цооролтыг бага байлгах эсвэл цооролтоос урьдчилан
сэргийлэх сувилагчийн үйлдлүүдийг гүйцэтгэх.
7. Янз бүрийн шархны үед боолтыг зохицуулан солих.
8. Өвчтөн болон түүний асран хамгаалагчдад
гэрийн нөхцөлд шархыг арчлах талаар мэдээллээр хангах.
9. Халуун болон хүйтэн жинг аюулгүй, үр дүнтэйгээр тавих.
Түлхүүр нэр томъёонууд
Bandage
Debridement
Dehiscence
Dermis
Desiccation
Dressing
Epidermis
Eschar
Evisceration
Exudate
Fistula
Granulation
tissue
Ischemia
Maceration
Necrosis
Pressure
ulcer
Scar
Shearing
force
Wound
Арьс бол хүний бие
махбодийн хамгийн эхний хамгаалалт бөгөөд бичил бие махбодиуд түүний дор
байрлах эд эрхтнүүдэд нэвтрэн орохоос хамгаална. Арьсны бүрэн бүтэн байдал
алдагдах, гэмтсэнээр аюул магадгүй амь насанд аюул тулгарч болдог тул арьсыг
цэвэр байлгах чухал байдаг. Арьсны бүрэн бүтэн байдлыг хадгалах, бүрэн бүтэн
байдал алдагдах эрсдэл хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, арьсны бүрэн бүтэн
байдал алдагдсан үед шархны өвөрмөц асаргааг үзүүлэхэд сувилагч голлох
үүрэгтэй.
Шархны асаргаа, сувилгааны талаархи мэдлэг, ур чадвар бол
сувилагчийн тусламжийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Сувилахуйн үйл ажиллагааны
дагуу өвчтөн, шархыг үнэлэх, хүндрэлүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх,
шархны сувилгаанд шаардлагатай ур чадварыг үнэлэх, гүйцэтгэх, шархыг эдгээх,
дасан зохицох, өвчтөний өөрөө шархаа арчлах асаргаанд сэтгэл санааны болон бие
махбодийн дэмжлэг үзүүлэх зэргийг багтаасан хувь хүнд тохируулсан төлөвлөгөөг
боловсруулна. Эрүүл мэндийн тусламжийн ямар ч байгууллагад шархны асаргаа,
сувилгаа шаардлагатай болж болох ба улам илүү төвөгтэй шархыг гэрийн нөхцөлд
асардаг болоод байна.
Физиологи
Арьс буюу хучуур эд
биеийн хамгийн том эрхтэн юм. Хучуур эд арьс, арьсан доорхи өөхөн эд, арьсны
дагавар эд буюу арьсны булчирхай, үс, хумс зэргээс бүтдэг. Хучуур эдэд бас
цусны судсууд, мэдрэлийн судсууд, арьсны мэдрэхүйн эрхтнүүд багтана. Арьс амь
насанд чухал эрхтэн.
Арьс хоёр давхаргатай. Гаднахи давхаргыг эпидермис гэдэг.
Эпидермис эпителиаль эсийн эгнээнүүдээс тогтоно. Ийм эсүүд нь хамгаалалтын, ус
үл нэвтрүүлэх кератин (эвэрлэг) материалын давхрааг бий
болгоно. Эпителиаль эсүүд өөрийн гэсэн цусны судсуудгүй харин доороо байрлах
эдээс хамааран тэжээл авч, хаягдалаа гаргадаг. Тэжээл сайтай үед эпители
харьцангуй хялбар, хурдан нөхөн сэргэдэг.
Арьсны хоёрдохь давхарга бол дермис юм. Дермис уян (elastic) нийлэг эдээс бүтнэ. Энэ
давхаргад мэдрэлийн төгсгөлүүд, үсний фолликул, булчирхайнууд, цусны судсууд
байдаг. Үс дермисээс арьсны гадаргууд гарч ирэх бүрхүүл, дермисд байрлах үсний
фолликулаас бүрдэнэ. Дермис арьсан доорхи өөхөн эдийн давхарга дээр байрлана.
Арьсан доорхи өөхөн эд арьсны давхаргуудыг барьж байх, биеийн дулааныг хадгалах
үүрэгтэй. Арьсан доорхи өөхөн эдэд цусны болон тунгалагийн судсууд, мэдрэлийн
судлууд, өөхөн эсүүд байрладаг.
Арьс бүх биеийг бүрхэж, биеийн сүвүүдийн орчим салст
бүрхүүлүүдэд шилжинэ
Арьсны үйл ажиллагаа
Арьс олон үүрэгтэй:
хамгаалах, биеийн температурыг зохицуулах, мэдрэхүйн, Д амин дэмийг бий болгох,
дархлааны, нийгэм сэтгэл зүйн, шингээх, ялгаруулах.