Saturday, December 8, 2012

Сургуулийн шинэ байр ашиглалтанд оров


Манай сургууль анх 1969 онд байгууллагдахдаа одоогийн Хуучин дарханд 1 давхар жижигхэн байранд хичээллэж байжээ.


1974 онд одоогийн 2 давхар байр маань ашиглалтанд орж өнөөдрийг хүртэл сургалтын үйл ажиллагаагаа амжилтай явуулсаар байна.


2012 оны 12 дугаар сард шинэ байр маань ашиглалтанд орж байна. Энэ байр маань лекцийн том заал, номын сан, мэдээллийн технологи, хурлын болон биеийн тамир соёл хүмүүжлийн ажил явуулах бүрэн боломжтой цэлгэр сайхан заал танхимтай байна. Тэрчлэн гуанз, хувцасны өлгүүр, граж зэрэг хэсгүүд бий.
Захиргаа аж ахуй, албад, эм зүй, хими, биохими, микробиологи гэх мэт сургуулийн нэгжүүд уг байранд байрлан үйл ажиллагаагаа явуулна.


Тус сургуулийн 350 хүний багтаамжтай оюутны байр 1982 онд ашиглалтанд орсон бөгөөд суралцагчдын тав тухтай амьдарч ажиллах нөхцлийг бүрдүүлсэн хоёр дахь гэр нь болж оюутнууддаа үйлчилж байна. Шинэ байр ашиглалтанд орсонтой холбоотой энд байрлаж байсан зарим хичээлийн өрөөнүүд сургуулийн байр руу шилжсэнээр оюутны байрны хүртээмж нэмэгдэж байна.

Monday, November 26, 2012

Япон сувилагчидтай хамтран “Сувилахуйн 5 шатлалыг практикт хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа




 2012 оны 11 сарын 19-нд манай  Сувилахуйн тэнхимээс санаачлан ТДСАлба, аймгийн Нэгдсэн эмнэлэг, ЭМГазартай хамтарч Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зориулсан “Сувилахуйн 5 шатлалыг практикт хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.





Уг үйл ажиллагааг Японы ЖАЙКА байгууллагын сайн дурын гишүүн Ватабэ Юүки, Кавасэ Анзү, Янагава Саяака нарын япон сувилагчид болон манай Сувилахуйн тэнхимийн багш нар удирдан явуулсан бөгөөд сувилахуйн 5 шатлалыг Японд хэрхэн хэрэгжүүлдэг тухай болон Япон улсын сувилахуйн онцлог, сувилахуйн боловсролын тогтолцоо зэргийн талаар танилцуулсан, онол практик хосолсон сургалт болж өндөрлөлөө.

Дархан-Уул аймгийн НЭ, Эрүүл мэндийн төвүүд болон сум дундын эмнэлэг, хувийн эмнэлгүүдийн нийт 70 орчим сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагджээ.
Сургалтын үр дүнд зохион байгуулагчид болон оролцогчид сэтгэл хангалуун байгаа бөгөөд удирдан явуулсан ЖАЙКА байгууллагын япон сувилагч нартай цаашид сувилахуйн чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил, сургалт семинар зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

ЭМШИУС-ын Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн
Сувилахуйн Тэнхим

Монголд анх удаа сувилагч хүн доктор цол хамгаалав




Өнгөрсөн сарын хамгийн сонирхолтой мэдээ бараг энэ байж мэднэ. Жирийн сувилагч хүн  доктор /РhD/ цол хамгаалсан нь бахадмаар түүх юм.

УБДСургуулийн Сувилахуйн тэнхимийн багш Дашням овогтой Солонго "Гэрийн нөхцөлд үзүүлж буй сувилахуйн тусламжийг боловсронгуй болгох асуудалд" сэдвээр 2012 оны 10-р сарын 18нд ЭМШИУС-н Эрдмийн танхимд докторын  цол хамгаалсанд, удирдагч багш С. Наранчимэгийн хамт баяр хүргэе!

Тэрээр 1996 оноос сувилахуйн бакалаврын зэргийг, 2001 оноос магистрын зэргийг, 2005 оноос ЭМШУИС-ийн АУС-ийн  сувилахуйн ухааны докторантурт суралцаж нөр их хөдөлмөрийн үр дүнд сувилагчдаас анх удаа сувилахуйн ухааны докторын зэрэг хүртжээ. Д. Солонго нь энэхүү хугацаанд Шастиний 3-р эмнэлэгт ахлагч сувилагчаас эхлээд Сувилгаа эрхэлсэн орлогч даргын албыг хашиж байсан мөн ЭМШУИС-ийн Сувилахуйн тэнхимийн багшаар 5 гаруй жил ажилласан байна. Доктор Солонго нь одоо Монгол-Солонгосын хамтарсан Улаанбаатар Дээд Сургуулийн сувилахуйн тэнхимд багшаар ажиллаж байна.

Мөн дараагийн сувилагч доктор төрсөн нь, УКТЭ Булчирхайн кабинетийн сувилагч,  Поликлиникийн дэргэдэх чихрийн шижингийн хоолны зөвлөгөө өгөх төвийн  сургагч багш Янжмаа овогтой Энхжаргал   "Чихрийн шижин хэв шинж хоёртой үйлчлүүлэгчдийн хяналт, сургалтын үр дүнгийн судалгаа " сэдвээр 2012 оны 11  сарын 15нд ЭМШИУС-д докторын зэрэг хамгаалжээ. Одоо тэрээр ЭМШУИС-ийн Технологийн сургуулийн сувилахуйн салбарын эрхлэгчээр ажиллаж байна. Уг сувилахуйн салбар нь Эмнэлзүйн сувилахуйн тэнхим, Суурь ур чадварын тэнхим, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим гэсэн гурван тэнхмийн бүтэцтэй байна.


Оролдлого сайт оройд гарна гэж эрдмийн их хүсэл тэмүүлэлтэй сувилагч та нарыгаа сувилахуйн боловсролын хөгжилд олон олон шинэ зүйлийг хийж ямагт манлайлагч байхыг хүсч байна.

Д. Солонгын хамтран ажилласан бүтээлүүдээс Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоонд нийтлэгдсэн нь: 

http://www.mongolmed.mn/mmed/?keyword=%D0%94.%D0%A1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE[Author]

Monday, June 4, 2012

Төрөлт тойронгийн үед тохиолдож болох хүндрэлийн үеийн асаргаа сувилгаа сэдэвт зайны сургалтын мэдээлэл

"Төрөлт тойронгийн үед тохиолдож болох хүндрэлийн үеийн асаргаа сувилгаа"
Зайны сургалт

Хугацаа:  2012 оны 5 дугаар сар 28
Байршил: Японы Китасато сургууль, Японы Дэлхийн банкны хөгжлийн төв - Монгол дахь Япон төв


Хугацаа
Сэдэв
З/б
1
90.00-9.30
Бэлтгэл/бүртгэл
MNA
2
9.30-09.45
Нээлт
Япон дахь Дэлхийн банк,
Японы Китасато их сургууль
ЭМЯ
МСН
ДГ-ийн АУК
3
09.45-10.45
Жирэмсэн үед тохиолдсон хүүхдийн эндэгдлийн үед эцэг эхэд үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээ
 Яае Ёошино
 Китасато их сургуулийн Эх хүүхдийн эрүүл мэндийн PhD

10.45-11.00
Цайны завсарлага
4
11.00-12.00
Хүндрэл бэрхшээл тохиолдсон үед хүүхдэд тохиолдож болох асуудлууд
Хидеко Кожима
Китасато их сургуулийн хүүхдийн тэнхмийн багш
PhD
5
12.00-12.15
Нас баралт болон уй гашуу тохиолдсон үеийн уламжлалт ёс заншил
Б.Чимэдцэеэ
ДГ АУК-ийн багш
6
12.15-12.35
Нас барж буй өвчтөнд үзүүлдэг сувилахуйн тусламж
Т.Ганцэцэг
ЭМШУИС-ийн багш
7
12.35-13.00
Хаалт
/Үнэлгээ/гэрчилгээ
MNA
8
Орчуулагч Ms Sanae Abiko



Programe on “ Prenatal death” distance training for nurses and midwifes
Day: 28 May 2012
Location: Japan Center Mongolia, WB TDLC/Japan


Duration
Theme
Organizer
1
90.00-9.30
Registration/preparation
MNA
2
9.30-09.45
Opening
WB Japan , TDLC
Kitasato University
MOH
MNA
Dornogoby Medical College
3
09.45-10.45
"Care for parents on Perinatal Loss"

 Yae Yoshino PhD, Maternal and Child Health nursing Kitasato University

10.45-11.00
Tea break
4
11.00-12.00
"Childrens perspective of death and dying"
Hideko Kojima PhD, Pediatric nursing Kitasato University
5
12.00-12.15
Mongolian culture on dying and death,
B.Chimedzeye
Dornogoby Medical College Mongolia
6
12.15-12.35
Nursing care for patients who are dying
T.Ganzezeg
Nurse teacher at the  HSUM Mongolia
7
12.35-13.00
Closing remarks
/Evaluation/Certification
Kitasasto University&
MNA
8
Interpreter Ms Sanae Abiko

Лекцийн танилцуулга файл 1.
Lecture 2 Dr. Hideko Kojima




Wednesday, May 30, 2012

Дэлхий ээж

Цэнхэр нүдэн гарагийнхаа гайхалтай зураг, бичлэгүүдээс сонирхуулъя.



5сарын 14-өөс 20-ны хооронд дэлхийгээс 40000км-н зайд тойрон эргэж буй Оросын цаг уурын хиймэл дагуул Electro-L-ээс авсан зураг, бичлэгүүд. Эдгээр нь манай гарагийг харуулсан хамгийн өндөр нягтаршилтай (зураг бүр нь 121-500 мегапиксел) байгаа юм. Хагас цаг тутамд зураг авч байсан бөгөөд үүнийг бичлэг болгон хувирган энэхүү бичлэгийг бүтээсэн байна. Гурван үзэгдэх, нэг хэт улаан туяаны гэсэн 4 өөр гэрлийн долгионы тусламжтайгаар уг зургуудыг дарсан ажээ. Хэт улаан туяаны нөлөөгөөр ой мод, ургамал ногоо нь улбар шар өнгөтэй болж үзэгдэх аж.


Дэлхийн томруулж үзэх боломжтой зураг

Сансраас Дэлхийг (Earth from Space)



 
Амьдран буй гарагаа ойртуулан харуулбал. (Zooming in on Planet Earth)


Жич: Бичлэгүүдээ үзэхдээ дэлгэц дүүрэн (full screen) гаргаад нягтаршлийг нь боломжтой бол 1080p HD болгоод үзвэл нэг юм бодогдох байх.

Sunday, May 20, 2012

Нийт төгсөгчиддөө хонхны баярын мэнд хүргэе!

Ийм нэгэн сайхан дуу байдгийг саяхан дуулж байсан билээ.

Найзууд (Хүрэлбаатар)
 
Хуран цугласан нөхөд минь буцлаа
Хурых шиг нүдийг минь бүрхлээ
Хун хундаа дасдагийн адилаар
Хүн хүндээ дасдаг юм байж дээ

Айлчлан ирсэн нөхөд минь буцлаа
Асгарах нулимс нүдийг минь бүрхлээ
Ангир ангираа дагуулдагийн адилаар
Амьдрал хүнийг дагуулдаг юм байж дээ

Хүсэл нийлдэг нөхөд минь буцлаа
Хөөр баяр тэдэнтэй одлоо
Хааяа хааяа сэмхэн шүүр алдаад
Хавирган сар шиг ганцаар хоцорлоо.


Дараах хоёр дууг та бүхэндээ зориулъя.
Амьдрал ажлын нэгэн гараандаа азтай, амжилттай гараарай.

Хиймэл хүн буюу симулатор

Дараах 2 бичлэгээр эмнэлгийн сургалтын ажиллагаанд ашиглаж буй хиймэл хүний талаар тайлбарласныг сонирхоно уу.



Нэгэн сувилагч

Сувилагч Г.Цэрмаа хүн бүр эрүүл энх байгаасай гэж хүсдэг

altОлон улсын Сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан энэ удаагийн “Өглөөний хүн” булан­даа 35 дахь жилдээ сувилагчаар ажил­лаж байгаа Гомбожавын Цэрмаа  урилаа.
Тэрбээр Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1956 оны 12 дугаар сарын 26-нд сэхээтэн Гом­божавын Содномын том охин болон мэндэлжээ. Зочин маань авга ахаараа овоглодог юм билээ. Г.Цэрмаа 1964-1972 онд сумынхаа найман жилийн сургуульд ам­жилттай суралцаж дүүр­гэжээ.
Улмаар Дорноговь аймгийн Хүн эмнэлгийн техникумд  элсэн суралцаж, сувилагч мэргэжил эзэмш­сэн байна.  Ингээд хүн ардынхаа эрүүл энхийн төлөө тан­гараг өргөсөн шинэхэн сувилагч бүсгүй 1977 онд сумынхаа эмнэлэгт томилолт авч ирсэн гэдэг. Түүнээс хойш тасралтгүй сумандаа ажиллаж байгаад 2004 онд гавьяаныхаа амралтад гарчээ.
Гэсэн ч ажилдаа чин сэт­гэлээсээ дуртай тэрбээр Улаан­баатар хотод шилжин ирж, хувийн эмнэлэгт сувилагчаар ажил­лаад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж. Одоо Дотор, элэг цөсний “Лев Мед” эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажил­лаж байна. Түүний хийж бүтээс­нийг төр засгаас өндрөөр үнэлж, VII, VIII таван жилийн гавш­гайч, аймгийн Эрүүл мэндийн газрын хоёр удаагийн Хүн­дэт жуух, ЭМЯ-ны Хүндэт жуух зэргээр урамшуулан шаг­наж байжээ. 
Г.Цэрмаа сувилагч эзэмшсэн мэргэ­жилдээ үнэхээр хайртай нэгэн. Тэрбээр хүн бүхэн эрүүл энх байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг гэсэн.
Г.Цэрмаа сувилагчийн ханийг  Б.Дөш гэдэг. Жолооч мэргэ­жилтэй тэрбээр одоо гавьяаны­хаа амралтад сууж буй. Тэднийх таван сайхан хүүтэй. Хөвгүүд нь бүгд гэр бүлтэй болж, тус тусын амьдралаа зохиосон байна. Ач хүү М.Төгөлдөр нь эмээ, өвөөтэйгээ хамт байдаг гэсэн. Орос хэлний “Галакси” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч ачийнхаа хичээлийг хийлгэх гэж эмээ өвөө хоёр багагүй будилдаг гэсэн шүү.
Зочин маань хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа мэргэжил нэгт сувилагч нартаа Сувилагчдын баярын мэндийг хүргэж буйг манай сонин дамжуулж байгаадаа таатай байна. 

 
Зөөлөн гараараа тэнхрээн сувилсан
Зүйтэй аалиараа тэтгэн ивээсэн
Цагаан өмсгөлт уяхан дагина
Гэгээн үйлстэй ухаант бүсгүй сувилагч тандаа баярлалаа

http://www.ugluuniisonin.mn сайтаас авав.

Tuesday, May 15, 2012

ОУ-н ЭШ-ний II бага хурал


2012 оны 05 сарын 10-11 өдрүүдэд олон улсын эрдэм шинжилгээний II бага хурал Дуураймал орчин дахь эрүүл мэндийн тусламж болон сувилахуйн боловсрол (Simulation in Healthcare & Nursing Education) сэдэвээр Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болсон. Уг хурлыг ЭМЯ, ДЭМБ, Leardal компани, ЭМШУИС ивээн тэтгэж Эрүүл Мэндийн Технологийн Сургуулиас зохион байгууллаа.
Уг хуралд гадаадын хориод орны төлөөлөгч, үүн дотроо манай сургуулиас захирал Д. Зоригтбаатар, сургалтын албаны дарга Ш. Шатар нар урилгаар оролцсон. Багш Х. Амаржаргал, Д. Оюунцэцэг, С. Цэеэрэгзэн нарын судалгааны ажил “Тархины судасны эмгэгийн үеийн сувилахуйн оношийн загвар” сэдэвт илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд уг илтгэлийг Д. Оюунцэцэг англи хэл дээр тавьж хэлэлцүүлсэн. Мөн уг олон улсын эрлэм шинжилгээний хурлын номонд тус тэнхмийн багш Г. Намжилмаа, Г. Ууганбаяр, Д. Дуламсүрэн нарын “Сувилахуйн хүний нөөцийн Монгол дах өнөөгийн байдал” сэдэвт илтгэл орсон байна.
Уг хурлын үеэр Хятад улсын Леардал компаний эмнэлгийн дуураймал орчны бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн гарсан байлаа.







Sunday, February 5, 2012

Багш нарын баяр

2012 оны 1 дүгээр сар 27-нд тус сургуулийн багш нарын баярыг нийт багш ажиллагсад ажил хэрэгч халуун дулаан уур амьсгалын  хүрээнд тэмдэглэхийн зэрэгцээ сургуулийн А зааланд   тэнхмүүд болон захиргаа аж ахуй, оюутны, сургалтын албууд оролцсон 8 багийн дунд болсон каракое тэмцээнд  Сувилахуйн  тэнхмийн хамт олон тэргүүн байр эзэллээ. 



Thursday, January 19, 2012

Төгсөлтийн дараах сургалт-2012


Сувилахуйн тэнхимээс лицензийн албаар баталгаажуулсан хөтөлбөрийн дагуу Сэлэнгэ аймгийн 6 сум, Хөтөл тосгон, Дархан-Уул аймгийн сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт явууллаа.

Эмнэлгийн ажилтны харьцаа хандлага, төрөлжсөн сувилахуй, сувилгааны үйл ажиллагааны талаар 3 удаагийн сургалт хийв. Нийт 6 кредитийн сургалтыг явуулж сургуульд 3,368 мянган -ийн орлого орууллаа.