Monday, November 26, 2012

Япон сувилагчидтай хамтран “Сувилахуйн 5 шатлалыг практикт хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа




 2012 оны 11 сарын 19-нд манай  Сувилахуйн тэнхимээс санаачлан ТДСАлба, аймгийн Нэгдсэн эмнэлэг, ЭМГазартай хамтарч Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зориулсан “Сувилахуйн 5 шатлалыг практикт хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.





Уг үйл ажиллагааг Японы ЖАЙКА байгууллагын сайн дурын гишүүн Ватабэ Юүки, Кавасэ Анзү, Янагава Саяака нарын япон сувилагчид болон манай Сувилахуйн тэнхимийн багш нар удирдан явуулсан бөгөөд сувилахуйн 5 шатлалыг Японд хэрхэн хэрэгжүүлдэг тухай болон Япон улсын сувилахуйн онцлог, сувилахуйн боловсролын тогтолцоо зэргийн талаар танилцуулсан, онол практик хосолсон сургалт болж өндөрлөлөө.

Дархан-Уул аймгийн НЭ, Эрүүл мэндийн төвүүд болон сум дундын эмнэлэг, хувийн эмнэлгүүдийн нийт 70 орчим сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагджээ.
Сургалтын үр дүнд зохион байгуулагчид болон оролцогчид сэтгэл хангалуун байгаа бөгөөд удирдан явуулсан ЖАЙКА байгууллагын япон сувилагч нартай цаашид сувилахуйн чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил, сургалт семинар зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

ЭМШИУС-ын Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн
Сувилахуйн Тэнхим

No comments:

Post a Comment