Өнгөрсөн сарын хамгийн сонирхолтой мэдээ бараг энэ байж мэднэ. Жирийн сувилагч хүн доктор /РhD/ цол хамгаалсан нь бахадмаар түүх юм.
УБДСургуулийн Сувилахуйн тэнхимийн багш Дашням овогтой Солонго "Гэрийн нөхцөлд үзүүлж буй сувилахуйн тусламжийг боловсронгуй болгох асуудалд" сэдвээр 2012 оны 10-р сарын 18нд ЭМШИУС-н Эрдмийн танхимд докторын цол хамгаалсанд, удирдагч багш С. Наранчимэгийн хамт баяр хүргэе!
Тэрээр 1996 оноос сувилахуйн бакалаврын зэргийг, 2001 оноос магистрын зэргийг, 2005 оноос ЭМШУИС-ийн АУС-ийн сувилахуйн ухааны докторантурт суралцаж нөр их хөдөлмөрийн үр дүнд сувилагчдаас анх удаа сувилахуйн ухааны докторын зэрэг хүртжээ. Д. Солонго нь энэхүү хугацаанд Шастиний 3-р эмнэлэгт ахлагч сувилагчаас эхлээд Сувилгаа эрхэлсэн орлогч даргын албыг хашиж байсан мөн ЭМШУИС-ийн Сувилахуйн тэнхимийн багшаар 5 гаруй жил ажилласан байна. Доктор Солонго нь одоо Монгол-Солонгосын хамтарсан Улаанбаатар Дээд Сургуулийн сувилахуйн тэнхимд багшаар ажиллаж байна.
Мөн дараагийн сувилагч доктор төрсөн нь, УКТЭ Булчирхайн кабинетийн сувилагч, Поликлиникийн дэргэдэх чихрийн шижингийн хоолны зөвлөгөө өгөх төвийн сургагч багш Янжмаа овогтой Энхжаргал "Чихрийн шижин хэв шинж хоёртой үйлчлүүлэгчдийн хяналт, сургалтын үр дүнгийн судалгаа " сэдвээр 2012 оны 11 сарын 15нд ЭМШИУС-д докторын зэрэг хамгаалжээ. Одоо тэрээр ЭМШУИС-ийн Технологийн сургуулийн сувилахуйн салбарын эрхлэгчээр ажиллаж байна. Уг сувилахуйн салбар нь Эмнэлзүйн сувилахуйн тэнхим, Суурь ур чадварын тэнхим, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим гэсэн гурван тэнхмийн бүтэцтэй байна.
Оролдлого сайт оройд гарна гэж эрдмийн их хүсэл тэмүүлэлтэй сувилагч та нарыгаа сувилахуйн боловсролын хөгжилд олон олон шинэ зүйлийг хийж ямагт манлайлагч байхыг хүсч байна.
Д. Солонгын хамтран ажилласан бүтээлүүдээс Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоонд нийтлэгдсэн нь:
http://www.mongolmed.mn/mmed/?keyword=%D0%94.%D0%A1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE[Author]
Д. Солонгын хамтран ажилласан бүтээлүүдээс Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоонд нийтлэгдсэн нь:
http://www.mongolmed.mn/mmed/?keyword=%D0%94.%D0%A1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE[Author]
No comments:
Post a Comment